ИРХҮЙ

Зургаан сартай зун гэж ирнэ
Зулзган нахиатай яргуй
Анхны цаснаар дэлгэрнэ
Үүр цайхыг өдөрт хоёр үзнэ
Өглөө бүр дэрэн дээр
Сарнай цэцэг тосно
Жаргал хайр хоёроор
Амьд бүхэн бялуурна
Захгүй хорвоо бүхлээрээ
Инээд хөөрөндөө согтоно
Дайн гэдэг үг
Үгийн сангаас арилна
Дахиад л лав хүмүүс
Зовлон гэдгийг үзэхгүй
Хар өнгөтэй бүхэн
Хаашаа ч юм бэ устана
Хажууханд амьдрах эмээ
Мянган нас зооглоно....
Африкийн ангасан цөлд
Амьд бороо мөнхөрнө
Айдас төрүүлдэг хорхой
Алган дээр минь эрхэлнэ
Хүмүүний сэтгэл амар амгаланг олно
Хүж дэлхий өөрөө диваажинд хувилна
Тийм л хорвоод
Миний сүнс хоргодоно
Тэндээс хэзээ ч явахгүй
Цэцэгнээс зүүгдэж үлдэнэ...

Ц.Энхмаа 2008