Үдшийг хүлээхүй дор мянган жилийн урттай

Үүрийн цолмонгийн тэртээд
Үлгэр жаргах нь шөнийн үнэ цэнэтэй
Үнэгэн харанхуйг сэмлэх гэрэл гэгээний сүвэгчинд
Үзэсгэлэнт түүнийг орхих нь өдрийн уйтгар гунигтай

Үнэн худал тэрсэлдэх нь

Өдөр шөнийн эргүүлэгтэй
Үйлийн үрээрээ тэмүүлэх нь 
Өчигдөрийг үгүйлэх хяслантай

Үзэг атган цаас дэрлэн суусаар

Үдшийг хүлээхүй дор мянган жилийн урттай
Үүрэглэн суух үеэс зүүд цахилан одох нь
Үзэмж ялдам түүнийг харагдуулах агшинтай
Үзтэл хасын гоо зүс
Үс асгарсан цагаахан хүзүү
Үрэл хос чандаган цээж
Үнсэлт хүсэх янзаган харц 
Үймэрсэн сэтгэлийг хөвөрдөх янагийн улаан уруул
Үл ханан шунах нь дурлалын дарсны охь......

Өнгөрсөн шөнийн гайхамшигт мөчүүд                           

Өнөөдрийн хүсэлд зүүд болох нь 
Өр зүрхний цохилох хэмнэлтэй
Өвөр бүлээрэх халуун сэрэлтэй...

Үгүй ээ энэ бол зүүд биш дурлал

Үзэмж ялдам бүсгүйн тэвэрт
Үлдэж хоцорсон шөнө
Үргэлжилсэн хүсэлдээ автаж
Үхэж ч магадгүй жаргалаа.....Гэхдээ

Үдшийн гялааны тэртээд

Үлгэр эхлэх нь өчигдөрөөс үнэ цэнэтэй....


 Г.Гантулга