ЮУ Ч БИШ


Үерийн ус газар хэмлэн догшрох нь сүртэй ч
Үүлэн хөшиг ярагдахын цагт чи юу ч биш ээ
Гашуун нулимс цээж зуран огших нь уйтай ч
Гадагшаа урсан хатахын цагт чи юу ч биш ээ

  Үдшийн бүрий газар тэмтчүүлэн хүйт дагуулдаг ч
  Үүр тэмдгэрч хаяарахын цагт чи юу ч биш ээ
  Үнэнч хань сэтгэл урван зүрх уйлуулавч
  Өөр дурлалд умбахын цагт чи юу ч биш ээ

Гантай зун газар эгшин ангалдан загссан ч
Ганц хоёроор бороошихын цагт чи юу ч биш ээ
Гайхамшигт бүтээл хүмүүн заяа бодит хэдий ч 
Галав юүлэн төгсөхийн цагт хэн ч юу ч биш ээ

                  A.Soyko